Буриадын БНУ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан, Буриадын Соёлын яамнаас буриад ардын шинэ бүжгийн уралдаан зохион байгуулж байна.
“Нютагай бужиг” нэртэй тус төслийн хүрээнд явагдаж байгаа тус уралдаанд ирэх бүтээлийг хоёр шалгуураар шүүх юм.
Нэгдүгээрт, ардын уламжлал, соёл заншлыг хадгалсан, Булагад, Эхирэд, Хори, Хонгоодор, Сонгоол, Сартуул гэсэн зургаан овгийн үндэсний хувцсыг харуулсан байх.
Хоёрдугаарт, орчин үеийн өнгө аяс оруулсан байх ёстой гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Teg teg bujgl bjgl
Goyo