Тэрбумтан Питер Нюгард 57 эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Загварын “Nygard” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч, Канадын тэрбумтан Питер Нюгард хүчирхийлэл, хүний наймааны хэргээр энэ сарын 14-нд баривчлагдлаа.

Түүнийг 57 эмэгтэй хүчирхийлэл, хүний наймаа, айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгасан байна. Питерийг Канадын Виннипег хотын саатуулах газарт хорьж байгаа бөгөөд тэрээр хэргээ хүлээн зөвшөөрөөгүй байна.
 


Хохирогчдын мэдүүлгээс үзэхэд Питер 20 жилийн турш хүчирхийлэл (насанд хүрээгүй хохирогч ч бий) үйлдэж, эмэгтэйчүүдийг өөрийн найз нөхөд, ажил хэргийн түншүүдэд дамжуулдаг байжээ. Ихэнх хохирогчийг загвар өмсөгч болгоно хэмээн хуурдаг байсан байна. Эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг мансууруулах бодисоор унтуулж, хүчирхийлдэг байсныг гэрчүүд мэдээлжээ.

Нюгардын эсрэг хоёр хүү нь ч зарга мэдүүлсэн. Тэд бага байхад нь аав нь тэднийг танил эмэгтэйгээрээ хүчиндүүлсэн гэж гомдол гаргажээ.

Питер Нюгардыг хүчирхийлэлд буруутгасан анхны зарга 1980 онд гарсан ч тэр үед мөнгөөр дарж чадсан юм.

79 настай Питерийг нэгдүгээр сарын 13 хүртэл тус саатуулах газарт хорьж, шалгана.  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SS(192.82.67.198) 2020 оны 12 сарын 20

Тэрбумтай байхад хүүхэн хүчиндэх шаардлага байхгүй .Хүүхнүүд оочерлоод зогсож байдаг байлгүй дээ.

0  |  0
Мисс(64.119.20.151) 2020 оны 12 сарын 20

Загвар өмсөөд бай

0  |  2
чавка(202.70.37.34) 2020 оны 12 сарын 21

хүүхнүүд мөнгөнд нь болж ирчээл дараа нь яах гэж ингэдгийм дээ. Авсан өгсөн дөө өлзийтэй гээл явчихгүй шуналтай гэдэг нь

1  |  1
16 ohio(66.181.189.73) 2020 оны 12 сарын 20

uursduu ochij uvurt ni orchood dara ni uhtlee shaalguulchlaa geed baidag yum shige

3  |  2
Аниа(58.123.56.14) 2020 оны 12 сарын 20

Гаж дон

1  |  0
хахаха(202.131.243.190) 2020 оны 12 сарын 17

одоо үхэхэд гомдолгүй

0  |  0
zochin(192.82.78.218) 2020 оны 12 сарын 18

jinhene Drakula bna doo

1  |  0
Зочин(202.179.24.25) 2020 оны 12 сарын 17

79 настай хирнээ гаж донтой өвгөн юм байна

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 12 сарын 17

Uu naadah chini yuuch bish manaid tsagdaa agaanuud ni 10 jileer yavaj urgats huraadag ulamjlaltai,tsaana ni hechneen uilchluulegch baigaan ble

0  |  0
Top