ХААН Банкны 12 салбар нэгж ажиллаж байна

2020 оны 12 сарын 23

Улаанбаатар хотод өнөөдрөөс ХААН Банкны 12 салбар, тооцооны төв ажиллаж байна.

Хөл хорио тогтоосон үед банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авч хэвшиж буйд харилцагчдадаа баярлалаа. Энэ удаа ч бас та бүхэн банкны үйлчилгээг онлайн банкаар авч, бэлэн мөнгө шаардлагатай тохиолдолд АТМ киоск машинаар үйлчлүүлж, дэлгүүр хүнсний захуудад ПОС машинд картаа уншуулахыг зөвлөж байна.

Бид ажиллах салбар нэгжүүддээ хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах бөгөөд та бүхэн хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хариуцлагатай үйлчлүүлнэ үү.

Top