Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна.
Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.
Энэхүү урамшуулалт аянд 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.
Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.
Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.
Тохирлын хуваарь:
Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.
Тохирлын эрх шалгах:
Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )