МХБ-д бүртгэлтэй "ХААН Банк" ХК (MSE: KHAN)-ны зах зээлийн үнэлгээ 2026 оны есдүгээр сарын 23-ны арилжааны хаалтын ханшаар 3.629 их наяд төгрөгт хүрч, 1 тэрбум ам.долларын босгыг давлаа.
Энэхүү үзүүлэлт нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд шинэ дээд амжилт болж байна.
ХААН Банк 2022 онд ₮183.4 тэрбумын IPO хийсэн бөгөөд 2025 онд FTSE Russell-ийн Frontier Index-т багтсан анхны Монгол компани болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )