Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх нь 2020 онд 16 шүүгч, 32 шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж, ШШГЕГ-н харьяа Хорих 415, 417 дугаар ангиуд болон Согтууруулах мансууруулах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газруудыг харьяалан нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг маргааныг хянан шийдвэрлэж ажиллалаа.
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд Эрүүгийн 598 хэрэг хүлээн авсан. Үүнээс 488 хэрэг шийдвэрлэж, 7 хэрэг түдгэлзүүлж, 44 хэрэг прокурорт буцаасан, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Үлдэгдэл 58 хэрэг байна. Мөн 2020 онд Зөрчлийн хэрэг 712 хүлээн авч 708 шийдвэрлэсэн. Цагдан хорио таслах сэргийлэх арга хэмжээний 272 санал хүлээн авч шийдвэрлэсэн байна. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө сулласан, ялаас чөлөөлсөн 93 хэрэг шийдвэрлэжээ. Тус шүүх нь 2019 онд нийт эрүүгийн хэрэг 393, зөрчлийн хэрэг 592, таслан сэргийлэх арга хэмжээний санал 213, хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллах, ялаас чөлөөлөх 166 хэрэг хянан шийдвэрлэжээ.
2020 оны шийдвэрлэсэн хэргийг 2019 оны мэдээтэй харьцуулахад энэ онд эрүүгийн хэрэг 165-р, зөрчлийн хэрэг 116-р, таслах сэргийлэх арга хэмжээ 59-р тус тус өсөж, хугацааны өмнө ялаас чөлөөлөх хурал 73-р буурсан үзүүлэлттэй байна.
Ковид 19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр алсын зайнаас шүүх хуралдаан хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд нийт эрүүгийн 14 хурал, зөрчлийн хэргийн 560, цагдан хорио таслан сэргийлэх арга хэмжээний 188 хурал онлайнаар хийсэн байна.
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд нийт 1971 нэхэмжлэл хүлээн авсан. Үүнээс 116 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1756 хэрэг шийдвэрлэсэн байна. Үүнд хялбаршуулсан журмаар 319 нэхэмжлэл, ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлд зааснаар 1285 нэхэмжлэл, ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон 152 нэхэмжлэл шийдвэрлэсэн байна. Жилийн эцсийн үлдэгдэл нь 181 хэрэг байна. Тус шүүх нь 2019 онд нийт 1705 нэхэмжлэл хүлээн авч 1460 хэрэг шийдвэрлэсэн байна.
2020 оны шийдвэрлэсэн хэргийг 2019 оны мэдээтэй харьцуулахад энэ онд нэхэмжлэл 266-р, шийдвэрлэсэн хэргийн тоо 296 хэргээр тус тус өссөн байна.
Ковид 19 цар тахалтай холбогдуулан 2020 оны 12 дугаар сараас хойш Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 98 шүүх хурал онлайнаар хийсэн байна.
Эвлэрүүлэн зуучлал
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлал нь 2020 онд нийт 259 өргөдөл хүлээн авснаас Эвлэрлийн гэрээ 168 байгуулсан. Үүнээс 160 эвлэрлийн гэрээ нь Иргэний эрх зүйн маргаан, 8 эвлэрлийн гэрээ нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна. Эвлэрэл амжилтгүй болсон нь 86 байна. Үүнээс 27 Иргэний эрх зүйн маргаан, 59 гэр бүлийн эрх зүйн маргаан байна.
2019 онд нийт 220 өргөдөл хүлээн авснаас эвлэрлийн гэрээ 212 байгуулсан. Үүнээс 103 Иргэний эрх зүйн маргаан, 9 гэр бүлийн эрх зүйн маргаан байна. Эвлэрэл амжилтгүй болсон нь 103 байна. Үүнээс 12 Иргэний эрх зүйн маргаан, 90 гэр бүлийн эрх зүйн маргаан байна.
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2020 онд нийт 64 нэхэмжлэл хүлээн авсан. Үүнээс хэрэг үүсгэсэн 40, буцаасан 18, татгалзсан 4 байна. Нийт 47 хэрэг шийдвэрлэсэн байна. Үүнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 20 хэрэг, ЗХХШТХуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн 23, хэргийг хэрэгсэхгүй болгосон 4 хэрэг байна. Оны эцсийн үлдэгдэл 9 хэрэг байна. Тус шүүх нь 2019 онд нийт 68 нэхэмжлэл хүлээн авч 44 хэрэг шийдвэрлэсэн байна.
2020 оны шийдвэрлэсэн хэргийг 2019 оны мэдээтэй харьцуулахад энэ онд нэхэмжлэл 4-р буурч, шийдвэрлэсэн хэргийн тоо 3-р өссөн байна. Ковид 19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс 15 хурлыг онлайнаар оруулсан байна.
Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 онд Эрүүгийн 106 хэрэг хүлээн авч 63 хэрэг шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож ахин хэлэлцүүлэхээр буцаасан 16, прокурорт буцаасан 5, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 27, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 14 хэрэг байна. Жилийн эцсийн үлдэгдэл нь 40 хэрэг байна. Мөн зөрчлийн 6 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 онд Иргэний 29 хэрэг хүлээн авч 22 хэрэг шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож ахин хэлэлцүүлэхээр буцаасан 12, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан 4, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 6 хэрэг байна.
Жилийн эцсийн үлдэгдэл нь 6 хэрэг байна. Тус шүүх нь 2019 онд Эрүүгийн 94, Иргэний 40, зөрчлийн 5 хэрэг шийдвэрлэсэн байна.
2020 оны шийдвэрлэсэн хэргийг 2019 оны тоон мэдээтэй харьцуулахад энэ онд Эрүүгийн хэрэг 31, иргэн 18 хэргээр буурч, зөрчлийн хэрэг нэгээр нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яасан ажлаа л хийсэн юм байна ш дээ. Ингэж сүржигнэж мэдэгдэх ямар хэрэгтэй юм бэ аан? Харин шийдвэрлэсэн хэргүүд чинь яг хууль ёсныхоо дагуу зөв шударга хийгдсэн эсэх дээр хяналт шалгалт явуулсан юм уу? Авилга авч асуудлыг буруу шийддэг гэж шүүхийнхэн, прокуроруудынхныг үздэг юм байна лээ нийгэм тэр аяараа. Хэзээ та нар шинэчлэгдэх вэ, зүй бусаар таалал болсон үедээ юу?