Индонезид газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 34 болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр 34 болжээ. “Bangkok Post”-ын мэдээлснээр Мамужу хотод 26 хүн амиа алдсан бол тус хотын өмнөд нутагт найман хүн амиа алджээ.

Аврах, эрж хайх ажиллагааг явуулсаар байгаа бөгөөд олон байшин барилга нурж, эмнэлэг сүйдсэн байна.

Индонезийн Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Сулавеси арлын баруун өмнөд хэсэгт 8 км-ийн гүнд байжээ. Баруун Сулавеси мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top