Ява аралд газар хөдөлж, 20 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Өнөөдөр /2022.11.21/ Индонезийн Ява аралд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 хүн амиа алдаж, 300 гаруй хүн гэмтэж, бэртсэн тухай AFP агентлаг мэдээлжээ.

Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт Жакарта хотоос зүүн өмнөд зүгт 75 км зайд, 10 км гүнд бүртгэгджээ.

Баруун Ява мужийн Чианжур тойргийн 20 оршин суугч амиа алдсан байна. Хэд хэдэн орон сууцны барилга, сургууль, эмнэлэг, захиргааны байранд цууралт өгчээ.

Газар хөдлөлтийн дараа 25 удаа чичирхийлэл бүртгэгдсэн байна. Жакарта хотын төвийн бизнес дүүрэгт байрлах оффис барилгуудаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Индонез нь Номхон далайн галт цагариг гэгддэг газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд байрладаг тул газар хөдлөх, галт уул дэлбэрэх өндөр эрсдэлтэй байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top