Индонезид газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 56 болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 17

Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 56 болжээ. Тус улсын Байгалийн гамшгийн нөлөөг арилгах газраас мэдээлснээр 800 гаруй хүн гэмтэж шархадсан байна. 

Сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 15 мянга орчим хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ.

Сулавеси аралд 2018 онд болсон газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амиа алдсан билээ. Тус улс газар хөдлөлт, цунамигийн аюулд удаа дараа өртсөн юм. 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэлэл илэрхийлж, алга болсон хүмүүсийг эрж хайх, гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top