Индонез: Газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 162-д хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Индонезийн Ява аралд даваа гарагт болсон 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 162-д хүрчээ. Амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд байсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Байгалийн гамшгийн улмаас 700 гаруй хүн бэртэж гэмтсэн ба 70 орчим хувийнх нь биеийн байдал хүнд байна. Үүний сацуу 100 гаруй хүн сураггүй алга болжээ. Орон сууц, сургууль, эмнэлэг зэрэг нийт 700 гаруй байшин, барилга эвдэрч, сүйрчээ.

Дахин газар хөдөлж болзошгүй тул ард иргэдийн болгоомжтой байхыг анхааруулсан байна. Одоогоор цүнамигийн аюулын дохио ирээгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.187.178) 2022 оны 11 сарын 22

хэзээ болсоныг мэдээлээч. мэдээ юм бол.

0  |  0
Top