Бээжингийн “Universal Studios” парк тавдугаар сард нээгдэнэ

2021 оны 01 сарын 16

Бээжингийн “Юниверсал Студиос” сэдэвчилсэн парк /Universal Studios/ болон парк орчмын амралтын бүсийн гол төслүүдийн барилгын ажил дуусаж, ашиглалтад оруулах бэлтгэл эхэлсэн байна.

Энэ паркийг Бээжингийн Тунжөү дүүрэгт байгуулсан юм.
 


Синьхуа агентлагийн мэдээнд дурдсанаар "Юниверсал Студиос" паркийн нээлт тавдугаар сард болох юм.

Бээжингийн “Universal Studios” паркийн дэвсгэрт “Юниверсал Студиос”, “Нүөжинь” гэсэн хоёр зочид буудал оршино. Амралтын бүсэд 37 аялалын үзвэр үйлчилгээ, сэдэвчилсэн үзэмжийн цэг байгуулж, 24 төрөл зүйлийн тоглолт концерт, 80 ресторан, 30 дэлгүүр гаргаж, гадаад, дотоодын жуулчдад үйлчилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top