Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Э, шийдвэр гүйцэтгэгч М нарыг шалгасан байдаг. Улмаар нийслэлийн Прокурорын газраас “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Шалгалтын явцад дээрх албан тушаалтнуудад дуучин Э.Оюумаа нар авлига өгсөн болох нь тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл  Шүүхээс дуучин Э.Оюумааг авлига өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, Э.Оюумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:

  • Шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар,
  • Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10 сая 950 мянган төгрөгийн торгох ялаар,
  • Шүүгдэгч Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 5.4 сая төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэжээ. 

Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам.доллар, Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo hun (66.181.186.92) 2021 оны 01 сарын 20

Ogson huniig bish avsan huniig ni oligtoi hariutslag tootsoh heregtei shvv tegj bj avilga arilna iim maygaar shuugeed baival butehgui ee

0  |  0
Монгол(150.129.141.77) 2021 оны 01 сарын 20

Өгснийг нь биш авсанд нь хариуцлага тооцдог байж авилга багасна шүү дээ. Их л сонин хууль байгаа юм даа

1  |  0
ManX(202.55.191.194) 2021 оны 01 сарын 19

Оюумаа нилээн хэдэн жилийн өмнө зээлж авсан 60 сая төгрөгөө одоо болтол өгөөгүй утасаа өөрчлөөд алга болсон доо арай ч хулхидах хүн биш гэж итгэж хүлээсээр л байгаа шүү . Ийм үед нь яахав гээд хүлээж л байна

0  |  0
зочин(202.179.25.73) 2021 оны 01 сарын 19

Мөнгөний их сонирхолтой, байнга мөнгө зээлье гээд явж байдаг гэж танилууд нь ярьдгийн бн лээ

0  |  0
zochin(66.181.176.100) 2021 оны 01 сарын 19

ene neg yamaa shig awgay bas awilga ugdgiig mednee

1  |  1
Top