Баяжуулах үйлдвэрт төслүүд амжилттай хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Бид Баяжуулах үйлдвэрийн нэгж хэсгүүдэд хэрэгжүүлж буй төслийн ажлыг сурвалжиллаа. Баяжуулах үйлдвэрийн “зүрх” нь Нунтаглан баяжуулах хэсэг.  Энд хүчит тээрмүүд нүргэлэн, хүдэр нунтаглан эргэнэ. Мөнхүү хөвүүлэн баяжуулах машинууд, шахуургууд зэрэг орчин үеийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд ажиллан, үйлдвэрлэлийн технологийн процессыг автомат системээр хянан удирдаж байдаг хөдөлмөрийн том талбар. НБХ-ийн төслийн баг анх гурван жилийн өмнө байгуулагджээ. Төслийн баг нь НБХ-ийн дарга, ахлах технологич, хам баяжуулалтын, тээрмийн, салган баяжуулалтын технологич гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн хагас жилд тэд 3-4 төсөлт ажил хэрэгжүүлж буй. Тус хэсгээс хэрэгжүүлсэн нийт зургаан төслийн хоёр нь Инновацын төвд үнэлэгдэн амжилттай хэрэгжиж эдийн засгийн үр ашиг өгчээ. Энэ нь хам баяжуулалтын нэгдүгээр секцийн 211-р холигч чанныг цэвэрлэгээний машин болгон хэрэгжүүлсэн төслийн зардал нь 133 сая төгрөг байсан аж. Харин шинэ төсөл хэрэгжсэнээр металл авалтыг 0,011 хувиар өсгөн 503 сая 763 мянган төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Мөн ангилагч гидроциклоны халианы хошууны ашиглалтын цагийг уртасгаснаар 141 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. 

     НБХ-ийн хам баяжуулалтын технологич Д.БАТ-ЭРДЭНЭ: “Манай  удирдлагын болон ИТА-ийн баг ажилласнаар цаашид үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд үр ашигтай төсөл сонгох, олон ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой. Өнгөрсөн онд дөрвөн том төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “6 сигма” төслийн үйл ажиллагаагаар дэмжигдээд явж байна.  Нэг төсөл нь технологийн схем болон машины өөрчлөлт хийсэн. Энэ төслийн үр дүнгийн судалгааны ажил хийгдэж байна. Хуучин нунтаглалтын гидроциклоны халианы хошууны ашиглалт 290 цаг ажилладаг байсан. Харин Засвар механикийн заводод шинэчлэн, резин хуягтай болгосноор дундаж цаг нь 3552 болж ажиллах цаг уртассан” гэв. Уг төсөл хэрэгжсэнээр нунтаглалтын хоёрдугаар тээрмүүдийн цагийн ачааллыг бууруулж, эргэх ачааллыг тогтвортой хэмжээнд барих болжээ. Мөн тоног төхөөрөмжийн жигд, тасралтгүй ажиллагааг ханган, халианы хошууны зардал хэмнэсэн байна. Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн “ККД-2” БЧ-ын дугуйлан хоёр жилийн өмнө байгуулагджээ. Энэ хугацаанд 10-аад төсөл болон жижиг сайжруулалтын ажлууд хийсэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст ЩДП-1, 2 бутлуурын төсөл нь шилдгээр шалгарсан аж. Баяжуулах үйлдвэрийн III ээлж ашиглалтад орсноос  ӨНХ-ийн хүдэр бутлах хүлээн авах ачаалал нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан ЩДП-1, 2 бутлуурыг шинэчлэх зорилгоор эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд ЩДП-1, 2 бутлуурын таван эд ангийг шинэчилсэн байна.

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн “ККД-2” БЧД-ийн ахлагч, тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэхуягтай уулзахад, “Манай дугуйлан зургаан гишүүнтэй. Шинэ он гарснаар хоёр төсөл, жижиг сайжруулалтын ажил хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр “Өндөр шат” төсөл хэрэгжүүлнэ. Засварчид өндөр эсрдэлтэй ажлын байранд ажилладаг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилготой энэ төслийг хэрэгжүүлнэ. Бид ажлынхаа зав чөлөөгөөр Бүтээмж чанарын дугуйлангийнхаа ажилд идэвх санаачилгатай оролцож ирсэн” гэж ярилаа. Ийнхүү Баяжуулах үйлдвэрийн нэгж, хэсгүүдэд  төслийн ажлууд  амжилттай хэрэгжиж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаа(202.179.27.198) 2021 оны 02 сарын 09

Хаанахын баяжуулах үйлдвэр вэ? ӨНХ ийн ККД2, БЧ гэж юу вэ? За тэгээд төсөл ч юм шиг, дугуйлан ч юм шиг, лугйлангийн сурагчид ч юм шиг, засьарчид ч юм шиг, баяжуулагчид ч юм шиг. Аль нэг үйлдвэрийн дотоод танилцуулгыг хулгайлчихсан юм биш үү. Шалгаад үзэхэд гэмгүй.

1  |  0
Ввв(124.158.85.189) 2021 оны 02 сарын 08

Тэмуулэн сэтгуулч болох болохгуй туухий байна

0  |  0
Зочин(202.21.109.58) 2021 оны 02 сарын 08

Хаанахын баяжуулах үйлдвэр юу баяжуулж байгаа юм бол? Оньсого таалгаж байгаа тархи угаалт уу?

0  |  0
Зочин(165.225.116.186) 2021 оны 02 сарын 09

Энэ ямар газрын Баяжуулах үйлдвэр вэ? Монголд Баяжуулах үйлдвэр хэд хэд байгаа. Ийм тодорхой бус бичээд яаж ажмл хийсэн гэж цалин аваад ажлын байр бөглөж суудаг байна. Ийм потенциал муутай ажилтнууд байгуулагынхаа нэрийг унагадаг .

1  |  0
Top