Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.25/ ээлжит мэдээлэл хийлээ.
Томуу, томуу төст өвчин нь 0-5 насны хүүхдэд хавсарсан суурь өвчтэй хүүхдүүдэд амьсгалын цочмог дутмагшил үүсгэх, уушигны хатгалгаа үүсгэх, эрхтэн тогтолцоо гэмтэх зэргээр хүндрэл үүсгэдэг. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д уушгины хатгалгаа болон хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрээр хэрхэн хүүхдээ асарч, сувилах талаар зөвлөмж мэдээллийг хүргэе.
Эмч нарын зүгээс хүүхдэдээ гэртээ бэлтгэсэн шингэн зүйлийг тогтмол уулгах хэрэгтэй. Харин лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэйг зөвлөж байна. Халуурч байгаа хүүхэд хоол ундандаа муудаж, уйлагнана. Тэгэхээр хүүхдэдээ бага багаар шингэн өгч, ердийн хэмжээгээр нь хоол өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурсан, амтлагчтай хоол хүнснээс илүү халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь чухал.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )