“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 26

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 


Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед анхны хувийн аж ахуй нэгжийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ажлын байр бий болгон, дээд боловсролтой мэргэжлийн хүний нөөц бэлтгэх үйлсэд манлайлж, Монгол Улсын түүх, ёс заншлыг судалж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, иргэдийг соён гэгээрүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, эх орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй “Их Засаг” их сургуулийн ректор, Ардын багш, доктор, профессор Намсрайн Ням-Осорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
 

  • Монгол Улсын Их сургуулийн ахмад багш, профессор Сэрээтэрийн Лодойсамба

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
 

  • Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөлийн тэргүүн, ойн салбарын ахмад ажилтан Ламжавын Доржцэдэн

Гавьяат тээвэрчин цолоор:
 

  • “Петровис трейдинг” ХХК-ийн ахмад тээвэрчин Найдангийн Ембүү

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: 
 

  • “Сүү” ХК-ийн ахмад ажилтан, технологич Санжийн Цэндсүрэн
     
  • Монголын сав, баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Батнасангийн Болдбаатар

Гавьяат багш цолоор:
 

  • Удирдлагын академийн ахмад багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Дашзэвэгийн Сэржамц
     
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, ахмад багш Жамбалдоржийн Эрдэнэчимэг
     
  • Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургуулийн захирал Өнөрийн Дэлгэр
     
  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга, түүхийн ухааны дэд доктор Доржготовын Наранцэцэг

Хүний гавьяат эмч цолоор:
 

  • Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахмад эмч Гүрбазарын Циенсүрэн
     
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Мишигдоржийн Болдбаатар
     

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
 

  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ахмад ажилтан Бат-Очирын Лхагвасүрэн
     
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан, “Хайрхан бүрд” төрийн бус байгууллагын тэргүүн Рэгзэнгийн Нямжав
     

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
 

  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чулуунбатын Идэрчулуун
     

Гавьяат жүжигчин цолоор:
 

  • Монголын Үндэсний циркийн агаарын гимнастик, акробатын жүжигчин Мөнхболдын Мөнхтуул
     

Гавьяат дасгалжуулагч цолоор:
 

  • “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч, олон улсын их мастер Дашзэгвийн Шаравдорж
     

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
 

  • “Их өрнөл” ХХК-ийн захирал Хайнзангийн Чоймпог
     
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны тэргүүн Нанзадын Бадамханд
     
  • Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Балганцэрэнгийн Баяр
     
  • “Номин талст” хамтлагийн дуучин, чөлөөт уран бүтээлч Амгалангийн Хаянхярваа

Алтан гадас одонгоор:
 

  • “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн их засвар хариуцсан инженер Халзангийн Эрдэнэбилэг
     
  • “Эм И Си” ХХК-ийн бетон арматурчин Сүхбаатарын Хүрэлсүх
     
  • “Майфловэр” шүдний эмнэлгийн захирал, Монгол Улсын зөвлөх эмч, клиникийн профессор Мишигдоржийн Майцэцэг
     
  • “Мичел амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Янжиндулам
     
  • “Мичел амазонка” ХХК-ийн бүтээлч захирал Чойгаалаагийн Нямханд
     
  • Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны олон улсын шүүгч Хүдэрчулууны Оюунтуяа
     

Хөдөлмөрийн хүндэт медалиар:
 

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа
     
  • “Улаанбаатар” театрын гоцлол хөгжимчин Батбаатарын Гэрэлтуяа
     
  • Төрийн банкны Сансар тооцооны төвийн захирал Болдбаатарын Шижир нарыг шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ars(59.153.112.70) 2024 оны 11 сарын 27

Uchral odoo tenegtdeg bn dhdee.ene hun ardiin huuhduufiin heden zovson mongoor holjood bhiin.neg vant uls bj tumni huuhduudeer toglood bhiin

0  |  0
DR. ADITYA(197.211.61.54) 2024 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.54) 2024 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.177.164) 2024 оны 11 сарын 27

Хүрэлсүх учралын аавд ямар өртэйн бол

0  |  0
zochin(64.119.31.179) 2024 оны 11 сарын 27

uls ni sunuud l baataruud ni olshrood l . Ene kommunisit uzeleesee tatgalz. Odon avaagui hun barag uldehguine dee. Hurelshuhee uuniigee boliochee.

0  |  0
эр хүн(202.21.107.11) 2024 оны 11 сарын 27

Нэг л их дуулж хуурдсан ,баяр цэнгэл тэмдэглэн наргин цэнгэсэн ард түмэн болждээ дээрээс бас бие биеэ өргөмжлөл шагнал, одон медаль,цол тэмдэг зүүсэн баярхуу нэгэн давхрага бий болоод байх шигээ

0  |  0
Dd(71.205.4.58) 2024 оны 11 сарын 26

Lomonosov ih surguuli delhiid 100-150-d erembelegddeg Buryatskii goes universitet hedeed erembelrgddegiig medehgui lav l MUIS-as hoiguur baih daa

0  |  0
Зочин(66.181.176.138) 2024 оны 11 сарын 26

Харин тийм, энэ их олон хөдөлмөрийн баатар, гавьяатуудтай улс яагаад олигтой хөгждөггүй юм бол, хойд со манай хоёр гэж баахан л энгэртээ төмөр зүүсэн иргэдтэй улс болж дээ, кк

0  |  0
(89.215.50.214) 2024 оны 11 сарын 26

Нэг л их олон ХӨДӨЛМӨРИЙН БААТАРтай ч улс орны хөгжил байхгүй, асар олон ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧтай хирнээ могол улсын эдийн засаг дээшилдэггүй ээ. Нэг ширхэг ч ХӨДӨЛМӨРИЙН БААТАРГҮЙ, ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧГҮЙ орнууд яаж хөгжөөд байдаг юм бол оо, гайхмаар.

0  |  0
Top