Боливт кокаин шингээсэн тонн гаруй бүйлсний самар илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 26

Боливийн цагдаа нар кокаин шингээсэн нэг тонн гаруй хэмжээний бүйлсний самар /алмонд самар/ илрүүлжээ.

Тус улсын хар тамхитай тэмцэх алба Болив улсаас экспортлохоор завдсан 700 хайрцаг бүйлсний самар хураан авчээ. Эдгээрээс 53 хайрцаг самарт кокаин хар тамхи шингээсэн байсныг нохдын тусламжтай илрүүлсэн байна. Хар тамхи шингээсэн бүйлсний самрын нийт жин нэг тоннд хүрсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Болив, Колумбын иргэдийг баривчилжээ. Эдгээр самыг хааш нь экспортлох гэж байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top