Ч.Сайханбилэгт холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0808 дугаар шийдвэрийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг нэр бүхий иргэдээс ирүүлсэн.

Улмаар өнөөдөр /2020.02.09/ товлогдсон хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлсэн байх тул шүүх хуралдаан хойшиллоо.

Хэргийн тухайд, нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын /Ч.Сайханбилэг/ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 10

Энэ хүн эр хүн эх орондоо ирээд үгээ хэлчээсэй хариас хашгираад нэмэргүй нэр чинь хугарсан

2  |  0
Бат(202.9.46.59) 2021 оны 02 сарын 10

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

0  |  0
Top