Буриадын загвар өмсөгчид Азийн загвар, гоо сайхны зах зээлийг эзэгнээд удаж байна. Хэдий Буриад бага хүн амтай ч гадаадын том брэндэд ажиллаж байгаа үзэсгэлэнт бүсгүйчүүд маш олон бий.
Хонконгийн алдарт Model Genesis агентлагийн ази гаралтай моделиудын ихэнх нь нэг хэсэг буриадууд байв. Тэнд Арьяна Киплюкс, Алина Дансаранова, Гертруда Сагдеева, Алина Алиева нар хамт ажиллаж байсан үе бий. Нарана Эрдынеева ч од болох замаа Хонконгоос эхэлсэн.
Арьяна одоо Vogue-д зургаа авахуулж, Хятадын алдартай жүжигчидтэй хамт зар сурталчилгаанд тоглодог болжээ.
Гертруда Сагдеева мөн Хонконгод ажилладаг. Гэхдээ тэр кино жүжигчин болохоор моделийн тайзаа орхиж магадгүй. Түүний зургууд шазруун, харизмтайгаараа алдартай.
Яг одоо хамгийн алдартай буриад модель бол Нарана Эрдынеева.
Буриад моделиудаас кинонд тоглосон модель бол Мария Шантанова. Хонконг, Сингапурт гараагаа эхэлж байгаа шинэ үеийн буриад бүсгүйчүүдээс ялгаатай нь тэр эхлээд Америкт нэрд гарсан.
Буриадын шилдэг 5 модельд Алина Дансарановаг дурдах ёстой. "Mongolia's Next Top Model" реалити шоуны шагналт Алина одоо Хонконгийн Model Genesis-т ажиллаж байгаа.
Ингээд энэхүү үзэсгэлэнт буриад бүсгүйчүүдийн инстаграм хуудсуудыг танилцуулья.
1. Арьяна Киплюкс
https://www.instagram.com/kiplyuks/
2. Гертруда Сагдеева
https://www.instagram.com/justgerty/
3. Нарана Эрдынеева
https://www.instagram.com/iamnarana/
4. Мария Шантанова
https://www.instagram.com/masha_shanti
5. Алина Дансаранова
https://www.instagram.com/lina_aalina/
Сэтгэгдэл ( 10 )
Газар нутаг ,хүн амьтантайгаа оросын харъяат болсон монгол хүмүүс шүү дээ . Буриад , Халимаг ууд бол манжын дарлалаас зугатаж оросод дагаар орсон хүмүүс гэж харагдаад байгаам ..өөр арга олдоогүй байхаа. яг энэ үед Оросууд газар нутгаа тэлж томруулж байсан үе ингээд шууд Монголтой хил залгасан
Ed nar chini mongolshdee humuusee anduuraad baina. Irgenshil ni uur bolohoos.
Ed nar chini mongolshdee humuusee anduuraad baina. Irgenshil ni uur bolohoos.
Монгол үзэсгэлэнтэй сайхан охид. ховор талдаа орсон. Буриад охид үнэн гоё болсон шүү дээ. монгол охид булцгар хөөрхөн залуу нас нь харагдахгүй, будаг хувцас өлгөсөн ямааны 3 гэдэг болсон санагддаг.
эрлийз болжээ
Video! yehe.asia/articles/themes/krasota-i-moda/642-buryatskie_modeli_na_kogo_podpisatsya_v_instagram_/
Гоё гоё
Тас юмаа юун манай хэдэн халтаахай
Монгол хүүхнүүдтэй харьцуулсан чинь гутарч бна. Манай моделиуд ягаад царай муутай юм бэ
Манай Монгол загвар өмсөгчдөөс хамаагүй гоё, хол сайхан хүүхнүүд байна шүү дээ. Нөгөө Норка ч билүү тэрэн шиг мянган хүүхнээс Дансранова гэж охин хамаагүй гоё харагдаж байншт