Монгол Улсын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Маринскийн театрын дуучин Г.Ариунбаатар энэ сарын 27-нд Олон улсын театрын өдрөөр Буриадын дуурь, бүжгийн театрт тоглох болжээ.
Тэрээр Жузеппе Вердигийн “Травиата” дуурийн Жорж Жермоны дүрийг бүтээнэ. Түүнтэй хамт Самбуу Батчимэг (Виолетта), Чингис Иванов (Альфред) нар тоглох бөгөөд Георгий Албегов удирдах юм.
Г.Ариунбаатар 2014-2018 онд Буриадын дуурь, бүжгийн театрт ажиллаж байхдаа 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлж, 2017 онд BBC Cardiff Singer of the World тэмцээний тэргүүн дуучнаар шалгарч байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Маринскийн театрт Эрдэнэтийн театрын Дагвадорж гэдэг мундаг залуу дуулж байх ёстой доо.
Уран бүтээл нь өндөр байг Мундаг дуучин шүү