ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн өгүүллэгийн түүвэр утга зохиолын хоёр том шагналд нэр дэвшжээ.
Өчигдөр нээгдсэн “Non/fictio№22” олон улсын утга зохиолын наадмын үеэр Шойгугийн “Про вчера” ном “Национальный бестселлер”, “Большая книга” гэсэн хоёр шагналд өрсөлдөж байгааг зохион байгуулагчид мэдээллээ.
Шойгу номынхоо талаар “Энэ бол намтар ном биш. Амьдралдаа учирсан олон хүн, баатруудын талаар би бичсэн. Онцгой байдлын газарт олон жил ажллахдаа би маш олон баатарлаг хүмүүстэй уулзаж, олон үйл явдлыг нүдээрээ харсан” гэж ярьсан байна.
“Про вчера” номыг орчуулан, хэвлэх эрхийг авахаар Франц, Серби, Монгол улсаас санал ирсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )