Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг нарыг 26 хүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг.
Улмаар нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд болохоор тов гараад байсан ч хэргийн оролцогч нар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасны дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр /2021.03.29/ товлогдоод байсан хурал дахин хойшиллоо.
Шүүгчдэгч Р.Октябрь нь Ковид-19 халдварт өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болсон тул 14 хоног тусгаарлалтад орсон, мөн шүүгдэгч Н.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй зэрэг үндэслэлүүдээр ирэх тавдугаар сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )