Сурагчаа хүчирхийлсэн багшийн ялыг хэвээр үлдээлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Сургалтын төвийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн жил гарсан.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Глобал бизнес солюшн” сургалтын төвийн багш Э гэгч 2020 оны гуравдугаар сард тус төвд суралцаж байсан 17 настай Н-ын хүсэл зоригийн эсрэг, түүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүчээр бэлгийн харьцаанд оржээ.

Хохирогч хэд хоногийн дараа ээждээ хэлснээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх сургалтын төвийн багш Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2  дэх хэсгийн 2.1-т зааснаар буюу 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 2020 оны наймдугаар сард яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхээс хэргийг 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Э-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба  энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 02

17 настай охин гэдэг бол хэдийгээр монгол хүний физиологийн бойжилт орой явагддаг ч гэсэн аль хэдийн бэлгийн харгилцаанд бэлтгэгдсэн бодгаль болсон гэсэн үг. Тийм учраас хүүхдийн ангиллаар авч үзэхгүй. Тогтсон хэм хэмжээг зөрчсөн гэмт хэрэг.

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 02

Хүчиндсэн гэж бичих ёстой. Эсвэл хүчсэн. Педофил биш. Бэлгийн хэрэгцээгээ хангахдаа 1-рт ёс бусаар, 2-рт албан тушаалын давуу байдлаа ашигласан. Мөн сурган хүмүүжүүлэх салбарт тогтсон хэм хэмжээ, ёс суртахууныг ноцтой зөрчсөн.

0  |  0
зочин(202.21.124.133) 2021 оны 04 сарын 02

17 настай охин хүчиндсэн гэхээр чинь педофил гэсэн үг үү

0  |  0
Иргэн(202.55.188.92) 2021 оны 04 сарын 02

Харин тийм бага ял өгсөн бна

0  |  0
lol(66.181.161.62) 2021 оны 04 сарын 02

hairan bagsh

0  |  1
Zochin(119.40.98.177) 2021 оны 04 сарын 02

Ямар арын хаалгаар бага ял аваа вэ 15-18 жил чангал байх ёстой биз дээ\n

0  |  1
Top