Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдийг албадан гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 07

Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотод өндөр барилгын тагтан дээр нүцгэнээр зургаа авахуулсан модель бүсгүйчүүдийг баривчилж, зургаан сар хүртэлх хугацаагаар хорихоор болоод байсан.

Тэгвэл Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдийг албадан гаргахаар болжээ. Ингэснээр тэд Шариатын хуулийн дагуу хоригдох шийтгэл хүлээхгүй.

Дубай хотын захиргааны хэвлэлийн албанаас бүсгүйчүүдийг АНЭУ-аас албадан гаргахаар болсныг мэдэгдээд, “Энэ асуудлаар дахиж мэдээлэл өгөхгүй” гэжээ.

Нүцгэн зураг авалтад оролцсон модель бүсгүйчүүд нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан улсуудын иргэд аж.

Украины Консулын газар тус улсын иргэн тэдгээр бүсгүйчүүдтэй уулзах хүсэлт тавиад байсан юм. Харин бүсгүйчүүд дунд ОХУ-ын иргэд байсан гэх мэдээлэл нь буруу ташаа болохыг Оросын Консулын газраас мэдээлжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zuun Europe-n ems bn(98.169.33.79) 2021 оны 04 сарын 08

Zuun Europe-n emegteivhuud cheap haragdaj bna

0  |  0
иргэн(202.179.26.65) 2021 оны 04 сарын 07

Азтай л юм. Зарим лалын шашинт оронд ингэж нүцгэлэх нь бүү хэл мини юбка өмсүүлэхгүй

0  |  0
Нэнэ(202.126.88.43) 2021 оны 04 сарын 07

Зөв л бна. Усыг нь уувал ёсыг нь дагаа гэж. Задгай баруундаа л тэгдэг юм бгаа биз. Тусдаа төртэй хуультай улс оронд далбиганаж бж хууль ёс зүйгий нь зөрчсөн бол одоо яахав дээ. Эдний модель ер нь хэнд ч хамаатай юм билээ.

0  |  0
Top