Дубайд нүцгэн зургаа авахуулсан 40 эмэгтэйг баривчилжээ. Тэднийг зургаан сар хорихоор болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Арабын нэгдсэн эмирт улсын Дубай хотод олны нүдэнд ил газар нүцгэнээр зургаа авхуулсан эмэгтэйчүүд Орос, Украин болон Беларусын иргэд аж. Уг үйлдлийг орос эмэгтэй толгойлон зохион байгуулсан байна.
Тэднийг садар самууныг сурталчилсан хэмээн буруутган зургаан сар хүртэлх хугацаагаар хорьж, 5000 дирхамаар /3.8 сая төгрөг/ торгохоор болжээ.
ОХУ болон Украины Консулын газраас баривчлагдсан эмэгтэйчүүдтэй уулзахыг хүссэн байна. Эмэгтэйчүүдийн үйлдэл улс орнуудын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж. АНЭУ нь садар самуун явдал, ижил хүйстнүүдтэй тэмцэх хатуу зохицуулалттай юм.
Сэтгэгдэл ( 4 )
Яаж байгаа юм бэ? Сайхан амьтдыг Монгол луу чөлчихгүй
Лалын улс орнууд баоууны садар самууны хориглодог ариун улс орон юм.
Коммунист соёл ялаар дуусгавар болдог.
Яадаг жингэрүүд вэ