Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод өдөр бүр бороонд алхах боломж олгосон гудамж удахгүй нээгдэнэ.
Гудамжны барилгуудад суурилуулах цаг агаарыг хянах системийн тусламжтай “тэнгэрээс” бороо орохоос гадна, цас ч орох боломжтой. Фраунхофер хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй энэхүү гудамж нэг км үргэлжлэх ба “Côte d’Azur” наран шарлагын газарт байрладаг. Дизайнерууд Франц стилиэр энэхүү гудамжийг тохижуулж байна. Гудамжны агаарын температурыг 27 хэм байхаар тохируулж, агаарын чийгшил 60 хувьтай, салхины хурд 5 км/ц байх гэнэ.
Тус гудамжинд очихын тулд зөвхөн “La Brasserie French Bistro” ресторан бүхий зочид буудлаар дамжина. Үүний тулд ресторанд зоог барьж эсвэл зочид буудалд тухлах ёстой гэж “Khaleej Times” хэвлэл мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )