Дубайн нисэх буудлын үйл ажиллагаа хэсэгчлэн сэргэжээ

2024 оны 04 сарын 18

Үерийн улмаас хаагдсан байсан Дубайн олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээжээ.

Нисэх буудал нэгдүгээр терминалаасаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Associated Press агентлагийн мэдээлснээр, нислэгүүд хойшлогдож байгаа тул зорчигчдыг зөвхөн баталгаажсан захиалгаар нэгдүгээр терминалд ирэхийг хүссэн байна.

Дубайд борооны улмаас үер болж, замууд усанд автан, нисэх буудал хаагдаж, нэг хүн амиа алджээ.

Нисэх буудал мягмар гарагт үйл ажиллагаагаа зогсоосон байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.26) 2024 оны 04 сарын 20

Маш цэвэрхэн байгаа нь гайхалтай санагдлаа, бас борооны усаараа хотоо цэвэрлээд авчих шиг бооллоо

0  |  0
Top