Энэ онд дөрвөн мянган саятан Дубайд үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэж Блүмберг агентлаг зөвлөх үйлчилгээний “Henley & Partners” компанийн мэдээллийг дамжуулжээ.
2021 оны наймдугаар сард гаднын хөрөнгө оруулагчид нийт 6.6. тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө Дубайд худалдан авчээ. Тухайн үед энэ нь дэлхийн дээд амжилт болж байв. Чинээлэг гаднын иргэд, худалдан авагчийн мэдээллийг нууцалдаг, арван жилийн хугацаатай виз олгодог зэрэг шалтгаанаар Дубай хотыг сонгодог байна.
Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Knight Frank” компанийн мэдээллээр, 2021 оны есдүгээр сараас 2022 оны есдүгээр сарын хооронд Арабын Нэгдсэн Эмирт Улсад үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 70.3 хувиар өсжээ. Мөн хугацаанд энэ үзүүлэлт Парист 8.9 хувь, Нью Йоркт 7.3 хувь, Лондонд 2.5 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл ( 0 )