Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жил ороогүй хүчтэй аадар бороо орсны улмаас Дубай хот үерт автаад байна. Цаг агаарын байдлаас болж Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал нислэгүүдээ цуцалжээ. Байгалийн гамшигт 70 настай эрэгтэй хүн машинтайгаа урсаж, амиа алдаад байна.
Хүчтэй аадар бороо даваа гарагт /2024.04.12/ эхэлж, мягмар гарагийн орой гэхэд 142 мм хур тунадас оржээ. Энэ нь Дубай хотын 1,5 жилд ордог хур тунадастай тэнцэх хэмжээ юм. Тус хотод жилд дунжаар 94.7 мм хур тунадас ордог байна. Цөлийн АНЭУ-д зөвхөн өвлийн саруудад л хур тунадас ордог аж.
Бороо тэр бүр ороод байдаггүй тул Дубай хотын зам ус зайлуулах системгүй баригддаг учраас усны машинаар усыг соруулж байна.
Алдарт “Dubai Mall”, “Mall of the Emirates” худалдааны төвүүд мөн усанд автаж, Дубайн метроны буудалд шагайгаар татах ус оржээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул ард иргэдийг болгоомжтой байхыг сэрэмжлүүлжээ. Сургуулиуд хаалгаа барьж, төрийн албан хаагчид лхагва гарагт цахимаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 8 )
Ээ хөөрхий, кк. Усан галав юүлэхэд эд нар сэнсрээд бүгд үхэх юм байна даа
Эд баялагаараа тоглоод байвал ийм л зүйл болдынмдаа байгаль дэлхийг хартугаа нэг сайн авлаадаа манай монгол улс ч мөн адил иймрхүү юман дээрээ сонор сэрэмжтэй байхгүй бол хэцүүдэн шүү!!!
алингаа алдаж балингаа гоожуулждээ
Galuu yuleh oirtojee
Монголд ч бас ус ихтэй бороо их ордог болсон иргэд маань хулгайч төрдөө найдалгүй өөрсдөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болсоон
Одоо болтол Сэлбэ голын далан бариагүй.....
Монголд ч гэсэн энэ аюул ойрхон байгаа шүү
...Усан галав ойртож дээ...Манайхан ч гэсэн 5 , 6 сард УБ хот АЙМГИЙН төвүүд үёр усны хамгаалалт хийж болох бүх газар хийж ажиллахсандаа\nНоднин жил шиг ниргэсэн хойно нь хашгирах гэдэг шиг юм болох вэ??....