Дубай хотод "Экспо-2020" дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болжээ.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээ 182 хоног үргэлжилж, 2022 оны гуравдугаар сарын 31-нд хаалтаа хийнэ.
Экспо-2020 дэлхийн үзэсгэлэнд 190 гаруй улс орон болон байгууллага, сан, боловсролын байгууллагууд тогтсон уламжлалын дагуу шинжлэх ухаан, техник, архитектур, урлагийн салбарын ололт, амжилтуудаа танилцуулах юм.
182 хоног үргэлжлэх үзэсгэлэнг нийт 25 сая орчим хүн үзнэ гэж тооцоолж байна. “Уран бүтээл, инновац, дэвшил болон урлагийн баяр” гэж зохион байгуулагчдын зүгээс тодорхойлсон тус үзэсгэлэнгийн үеэр өдөрт 60 орчим эвент, боловсролын болон урлаг, хөгжмийн шоу болж, дэлхийн улс, үндэстнүүдийн зан заншил, уламжлалыг танилцуулах юм.
1851 оноос хойш зохион байгуулж буй Экспо дэлхийн үзэсгэлэн таван жилд нэг удаа болдог. Экспо-2025 үзэсгэлэнг Японы Осака хот хүлээн авахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )