Уран зургийн галерей хаагдаж, тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрд үзэгчид гэртээ цагийг өнгөрүүлэхээс өөр аргагүй болоод байна. Ковид-19 цар тахлын үед нийгэмд хүн хоорондын зай холдож байгаагийн хэрээр урлаг урьд урьдынхаас илүү чухал болж байна.
2021 оны 4-р сарын 16-ны өдөр зохиогдох манай цахим хэлэлцүүлэг "Mongolian Artists in Resilience" арга хэмжээнд нэгдэж, цар тахлын энэ үед тэд хэрхэн зохицон амьдарч байгаа, үзэгчидтэйгээ хэрхэн холбогдож, мөн уран бүтээлч үзэгчдийн хоорондын орон зайд гүүр болж байгааг танилцуулах болно.
Энэхүү зургаан олон улсын хэлхээ холбоо бүхий Монголын уран бүтээлчид хэрхэн ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгааг харуулахын тулд Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам энэ анх удаагаа хамтран видео төслийг санаачилжээ.
Сэтгэгдэл ( 0 )