Байгаль, Хөвсгөл далайн сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

2021 оны 04 сарын 13

Монгол, ОХу-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан ОХУ-ын Эрхүү мужаас “Дэлхийн сувд эрдэнэ Байгаль, Хөвсгөл далайгаа хайрлая”сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдаан зарлалаа.

Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчин, сонирхогч хэн ч оролцож болно. Нэг оролцогч 10 зураг илгээх эрхтэй.

Уралдааны сэдвүүд:

Байгалийн байдал

Зэрлэг амьтан

Хүн ба байгаль (Нуурын эрэг дээр оршин суугчдын хөрөг, ёс заншил, үндэсний хувцас гэх мэт)

Залуу гэрэл зурагчин (16 хүртэлх нас)

Гар утсаар авсан зураг (Гар утсаар авсан бол ямар ч сэдвээр байж болно)

Уралдаанд оролцох бүтээлийг 2021 оны есдүгээр сарын 30-наас өмнө savelifelakes@gmail.com хаягаар хүлээн авна. Бүтээлийг Эрхүү мужийн байгаль хамгаалах сангийн албан ёсны хуудсаар нийтэд танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top