Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ мөрнийг завиар гатлах гэж байсан иргэд осолдож, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Сэлэнгэ мөрнийг завьтай гаталж явсан иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр оройн 20.00 цагийн орчимд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн харьяат арван иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрсөн байжээ. Улмаар 3-38 насны гурван эрэгтэй голын эрэгт эсэн мэнд хүрсэн бол таван сартай хүүхэд, 50 настай эрэгтэйн цогцос олдсон байна. Харин үлдсэн таван иргэнийг эрэн хайх, тухайн газар оронд тандалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ЮУНААС БОЛЖ МОНГОЛ ХҮМҮҮС ОЛНООРОО ҮХЭЖ ҮРЭГДЭЭД БАЙГААД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭЧ БҮГД ЯДУУГЫН ЗОВЛОН !!!!ХҮНД ХҮЧИР АМЬДРАЛЫН БОЛОМЖГҮЙ АСУУДАЛААС