Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 17

Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байна.

Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулаад байна.

Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид, та бүхнийг анхааруулга, хориглох тэмдэг байрлуулсан газрууд болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top