Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын шийдвэрийн хүрээнд 30 нэр төрлийн ажилд 55 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх ажлын хэсгийн зүгээс дараах ажлуудыг хийж эхэлсэн байна.
Үүнд:
- 1100 мкв талбай бүхий өдөрт 1000 хүн хүлээн авах хүчин чадалтай ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ байгуулах
- Хөвсгөл нуурын орчимд ургаж байгаа НЭН ХОВОР ургамлын үржүүлэг, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах
- Дээд Модод булан-Жанхай, Чучу чиглэлд 15 км аялалын хоёр жимийг ЖУУЛЧДАД зориулан тохижуулах
- Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км ХАТУУ ХУЧИЛТТАЙ авто зам барих
- Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах
- Хөвсгөл нуурт УСАН ЗАМЫН тээврийн төв байгуулах
- Хатуу ХОГ ХАЯГДЛЫГ ДАРЖ булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
- Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
- Орон нутгийн шингэн, ХАТУУ ХОГ ХАЯГДАЛ зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох
- Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд АРИУН ЦЭВРИЙН 29 БАЙГУУЛАМЖ байгуулах зэрэг ажлууд багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )