Сүүлийн хоёр жилд жуулчдын тоо 93 хувиар буурчээ

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Аялал жуулчлалын томоохон бүс гэгддэг “Хөвсгөл нуур”-ыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 2019 онд 577 мянга байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд 93 хувиар буурсан талаар өнөөдөр хаалтаа хийсэн “Хөвгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-д тодотгосон юм. Тиймээс уул уурхайгаас бус аялал жуулчлалаар ашиг олдог Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаарна гэдгээ БОАЖ-ын сайд хэллээ.

Тэрбээр “Газар олголтыг хянан шинжилж төлөвлөснөөр байгаль орчинд ээлтэй аялал жуучлалыг хөгжүүлнэ. Хөвсгөл нуур орчмын бүсийн аялал жуучлал дээр тодорхой төлөвлөлтийг хийнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Дашрамд өгүүлэхэд 2004 онд 7716 жуулчин аялан очдог байсан Хөвсгөл аймагт өнөөдөр 90 мянга гаруй жуулчин саатаж байна. Үүнтэй холбоотойгоор “Хөвсгөл нуур”-ын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь үйлчилгээ үзүүлдэг ажээ. Түүнчлэн 50 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top