Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд орших Хөвсгөл нуурын “Доод модот булан” гэдэг газарт энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр иргэн Б-гийн жолоодож явсан “Лексус-470” загварын суудлын автомашин живсэн байна. Тухайн үед дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан ч автомашиныг гаргах боломжгүй байсан тул татан гаргах ажиллагааг зогсоосон аж.
Харин тухайн автомашиныг нуурын уснаас гаргаж өгөх хүсэлтийг өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр иргэн Б-гээс ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, хоёр автомашинтай өчигдөр /2019.09.30/ өдрийн 16:45 цагт очиж, 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалтаар холболтыг хийж, эргээс 200 метрийн зайд (Катер N6071 загварын усан онгоцоор) татан авчирсан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажлыг түр зогсоосон байна. Өнөөдөр автомашиныг гаргах ажлыг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Mongol hemeeh tucgaar ulcdaa jalga dovnii canaa chamaig ochuuhen bolgoh bolno.huvsgul dalai mongoliin tuluu tsohilson zurhktei mongol gej uuriiguu hurtsalj yavdag hun burt hamaatai bilee.
Oron nutagiin huulli baimaar yum.tsengeg tsever us buzarlaj bna.
Jolooch n uheegui bol bolj de
zardal ni hed ve, hen gargasan be