Хөвсгөл нуурын мөс хөлдсөнтэй холбогдуулан иргэд мөсөн замаар зорчих, тээвэр хийж эхэлсэн байна. Иймд Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааны зүгээс Хөвсгөл нуурын мөсний зузаан хэмжилтийг нийт 12 цэгт хийж гүйцэтгэжээ.
Хэмжилтээр нуурын баруун эрэг буюу Жанхай, Хороо орчимд дунджаар 23 см, зүүн эргээр дунджаар 42 см зузаантай хөлдсөн нь өмнөх оныхоос 10 см орчим нимгэн мөс тогтсон тооцоолол гарчээ. Мөн мөсний бяцралт ихтэй, бэхжээгүй байдалтай байгаа аж. Мөсний зузаантай холбоотойгоор хамгаалалтын захиргаанаас зарим хэсэгт хориглох тэмдгийг байрлуулсан ба нутгийн иргэд, тээвэрчдийг нуурын мөсөөр зорчихгүй, тээвэр хийхгүй байхыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Угаасаа нууран дээгүүр машинтай гулгадаг зугаалдагийг болиулах хэрэгтэй. ,\n