СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчимд Хөвсгөл нуурын мөс цөмөрч, автомашин живжээ.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар багийн нутагт нуурын усанд “Приус-30” маркийн машин живж, Мөрөн сумын харьяат, 26 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд гол, нуурын мөсөн дээр амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top