Авлигатай тэмцэх газар өнгөрөгч долоо хоногт төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж хоёр албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Одоогоор ажиллагаанд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.
Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Үүнд:
Одоогийн байдлаар 28 мөрдөгч улсын хэмжээний авлигын болон цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өндөр ачаалалтай ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
AТГ ХОМ -ийг ил болгохгүй зориуд нууж бна. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал хав дарна. Харж байгаараа