“Буриад миний нутаг” шинэ клипийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Буриадад “Бурятия – моя земля” дууны шинэ клипийг танилцууллаа. Энэхүү дууний үгийг Виктор Паньков, аяыг хөгжмийн зохиолч Павел Карелов зохиожээ.
 


Дууг Буриадын гавьяат жүжигчин Мэдэгма Доржиева, Тимур Болотов, Виктор Паньков, Анна Комолова, Виктор Вершинин, Евгения Гребенщикова нар дуулж, зураг авалтад хөтлөгч Лариса Иринцеева, уран бүтээлч Алексей Раднаев, Александра Санданова, Дарима Лубсанова, бизнес эрхлэгч Зоригто Будаев нар оролцжээ.

Клипийг Буриадын Соёлын яамны захиалгаар  “Аrchi films” медиа групп, найруулагч Арсалан Цыренжапов бүтээсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.24.83) 2021 оны 04 сарын 28

stupid people

0  |  0
Top