Цар тахлын улмаас тэмцээн уралдаанууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч МХБХ-ны шүүгчид сургалт семинараа цахим хэлбэрээр зохион байгуулсаар байна.
Он гарснаас хойш зэрэглэлтэй шүүгчдийн дунд хөл бөмбөгийн хоёр ч сургалт семинарыг зохион байгуулсан бол эдгээр футзалын зэрэглэлтэй шүүгчдийн сургалт 5-р сарын 3-ны өдөр эхэллээ.
Футзалын зэрэглэлтэй шүүгчид АХБХ-ноос ирсэн сургалтын материал бүхий бичлэгүүдийг үзэж, анализ хийж дүрмийн мэдлэг, туршлагаа гүнзгийрүүлж байгаа юм.
Цагийн байдал наашилж хөл бөмбөг, футзалын улирал зэрэг эхэлхэд МХБХ-ны шүүгчид бие бялдар, онол практикын бэлэн байдалд байхаар ажилласаар байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайнаар хэлвэл сарий цагаан, муугаар бол муруй цагаан гэдэг байшин харагдаж байна.