ОХУ-ын Иванов хотод "Монгол шуудан" үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Өнөөдөр ОХУ-ын Иванов хотын Урлагийн музейд “Монгол шуудан” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
 

Үзэсгэлэнд тус хотын гэрэл зурагчин Владимир Корневын Монголд авсан гэрэл зурагнууд, монгол эдлэлийн цуглуулгаас тавигдсан байна. Корнев 2011 онд Монголд ирэхдээ Алтайн нуруу, Сагсай гол, Хотон нуур, Их Түргэний уулсаар аялаж, Ховд аймгийн наадам үзэж сонирхжээ.

Мөн Монголын шуудангийн марк, мөнгөн дэвсгэртүүд цуглуулагчдын анхаарлыг татаж байна.

Үзэсгэлэн долоодугаар сарын 31 хүртэл олны хүртээл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top