Вакцинд хамрагдаагүй иргэдийг ШҮҮХЭД НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тус шүүхийн байранд коронавирусний халдвар удаа дараа гарч, халдвар буурахгүй байгаатай холбогдуулан шүүхийн тамгын газраас арга хэмжээ авч,  шүүхийн үйлчилгээг ирэх долоо хоногийн даваа гараг буюу зургаадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зохион байгуулалтыг өөрчилж байгаа аж. Тухайлбал, нэг удаагийн бээлий, улавчгүй иргэдийг шүүхийн байр руу нэвтрүүлэхгүй бөгөөд хуралд оролцохоор ирсэн иргэдийн вакцинд хамрагдсан эсэхийг шалгаж, тогтсон цагт нэвтрүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top