Ирэх долоодугаар сарын 16-18-нд ОХУ-ын Буриадын Ацагат тосгонд зохион байгуулагдах гэж байсан “Нүүдэлчдийн дуу хоолой” наадмыг Буриадын Засгийн газраас цуцаллаа.
Өнгөрсөн жил тус наадам цар тахлын улмаас явагдаагүй бөгөөд энэ жил хийхээр төсөв батлаад байсан юм. Гэвч тавдугаар сарын сүүлээс Буриадад халдварын тоо нэмэгдэж, байдал хүндэрсэн тул ийнхүү цуцлахаас өөр аргагүйд хүржээ.
Буриадын тэргүүн Алексей Цыденов “Цаашдаа халдварын тоо буурахгүй бол хөл хорио тогтооно. Өнгөрсөн жилийнх шиг хоногт 260 тохиолдол илрээд байвал эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж, иргэдийн амь насанд аюул учирна. Албан газрууд ажилтнуудаа зайнаас ажиллуулах хэрэгтэй. Офист заавал ажиллах шаардлагатай хүмүүстээ цагийн уян хатан хуваарь гаргаж өг. Зарим нь 8, нэг хэсэг нь 11 цагаас ирэхээр зохицуул. Тэгвэл автобусанд бөөгнөрөл үүсэхгүй, мөн автобус хурдан явж, түгжрэл багасна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )