Канадад хэт халууны улмаас 500 орчим хүн нас барсан байж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Канадын Британийн Колумб мужид хэт халууны улмаас сүүлийн таван өдөрт 500 орчим хүн нас барсан байж магадгүй гэнэ.

Албаныхны мэдээлснээр 500 орчим хүний үхлийн хэд нь хэт халуунтай холбоотойг бүрэн тогтоогоогүй байгаа аж. Тус мужид өмнө нь өдийд халж байгаа шиг хэт халалт гурав дахин бага байдаг байжээ.

Британийн Колумб мужийн хотуудад хэт халууны улмаас 48 цагийн дотор 100 гаруй хүн нас барсан байж болзошгүй гэнэ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэрт гарсан хүмүүс байжээ.

Британийн Колумб мужийн Литтон хотод 84 жилийн түүхэнд байгаагүйгээр их халж, агаарын температур 46.6 градус болсон байна.

Мөн зарим хотод 49 хэм хүртэл халж, температурын үзүүлэлтийг эвджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top