Канадын Британийн Колумб мужид ойн түймэр Луттон тосгоныг бараг бүхэлд нь сүйтгэжээ.
Британийн Колумб мужид энэ долоо хоногт Канадын түүхэн дэх хамгийн их халалт болж, 49.6 °C-д хүрсэн билээ.
CBS телевизийн мэдээлснээр 1000 гаруй хүн орон гэрээ орхин явахад хүрчээ.
Бүс нутгийн галын албанаас мэдээлснээр түймэр дээрх бага тосгоны байшин барилгын 90 хувийг үгүй болгож, эмнэлэг, цагдаагийн газар нь ч шатсан байна.
Оршин суугчдын зарим нь сураггүй байгаа талаар цагдаа нар мэдээлжээ.
Одоогоор түймрийн үеэр хүн амиа алдсан талаар мэдээлэл байхгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )