Канадад хэт халууны улмаас аюул нүүрлээд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Канадын баруун хэсгээр хэт халж, Британийн Колумб мужид хэт халууны улмаас дэгдсэн ойн түймэр 180 болж нэмэгджээ.

Түймэр 79 мянга гаруй га талбайг хамарсан байна. 2000 гаруй оршин суугч нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Британийн Колумб мужид хэт халууны улмаас нас барсан хүний тоо 720 болж, зарим оршин суугч нь одоог хүртэл холбоогүй байгаа гэнэ.

Британийн Колумб мужид өнгөрсөн долоо хоногт ойн түймэр Луттон тосгоныг бараг бүхэлд нь сүйтгэсэн билээ. Тус мужид Канадын түүхэн дэх хамгийн их халалт болж, түймрээр Луттон тосгоны 90 хувь нь үгүй болж, эмнэлэг, цагдаагийн газар нь шатжээ.

49.6 хэм хүрч халах үеэр гарсан түймрийн улмаас хоёр хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.41) 2021 оны 07 сарын 05

Монголыг цөлмөж байгаа учраас бурхны элч нар шийтгэлээ оногдуулж байгаа бж магад.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 07 сарын 05

Khoikhino munkh khukh tenger shiitegej baiga uym.Mongoliin erdes bayalagiih arga tsaliar mash ikheer tonoj baigaan khariy.

0  |  0
Top