Олон улсын крикетийн зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсыг албан ёсны гишүүнээр элсүүлэх шийдвэр гарчээ. Ингэснээр Монгол Улс тус холбоонд гишүүнээр элссэн Азийн 22 дахь улс боллоо. Монгол Улстай хамт Тажикистан, Швейцарь улс гишүүнээр элссэн байна.
Олон улсын крикетийн холбооны мэдээлэлд дурдсанаар Монголын крикетийн холбоо 2007 онд байгуулагдсан бөгөөд 16 дунд сургуульд крикетийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн 2019 онд зохиогдсон Залуусын ногоон наадамд Монголын крикетийн шигшээ оролцож байсныг ч мөн дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )