Цалин нэмэхээс өөр сонголтгүй боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Зун, намрын завсарт шатахуун түлшний үнэд огцом өөрчлөлт орж өндөр авлаа. Өнөөдөртөө аялал зугаалга бүрэн өндөрлөөгүй, хэтэвч халаасаа хараахан эргүүлчихээгүй байгаа бололтой чимээгүйхэн байх шиг. Түүнээс бус өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тутамдаа өсч, маргаашийн амьдралд юу тосон уулзахыг тааварлахад бэрх боллоо.

Дэлхийн зах зээл дээр нефтын үнэ өссөн учраас яах аргагүй импортлогчид үнэ нэмсэн гэх тайлбарыг өгч байна. Олон улсын зах зээл дээр нэгэнт ханш өсөж байгаа учраас яах ч аргагүй байх. Тэгэхээр шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй байхад авдаг цалин нь ахуй амьдралд  хүрэлцэхгүй байсан, өнөөдөр хүргэх ямар ч боломжгүй болов. Ингэхээр төр, хувийн хэвшил гэхгүй цалин нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Үнийн өсөлттэй дүйцүүлэн нэмнэ гэвэл багадаа 40 хувийн нэмэгдэл байна гэдгийг ч мэргэжилтнүүд хэлэв.

Шатахуун түлшний үнийн өсөлтийн сургаар бүх зүйлийн үнэ өсөж байгаагаас гадна гүйлгээ тааруу байдаг орон сууцны метр квадратын үнэ ч өсөж эхэлжээ. Чухам хэд гэсэн тоонд хүрч зогсохыг өнөөдөр таах аргагүй. Шатахуун түлшний үнэ өсөөгүй байхад барилгын материалын үнэ төрөл тус бүрдээ их хэмжээгээр өссөн нь барилгын боруулалтад илтэд нөлөөлж байсан. Өнөөдөр барилгын материалын үнийн өсөлт улам л жолоогоо сул тавьжээ. Үүний зэрэгцээ ам.долларын ханшид ч савлагаа үүсэж, өндөр авах хандлагатай болов. Бидний гол импортлогч орны юанийн ханш ч өсөв. 

Энэ жил цар тахал, ган зуднаас үүдэн махны үнэ ч дорвитой буурсангүй, өндөр авсан хэвээр намар цагтай золгож байна. Хэрвээ цар тахлын дэгдэлт гайгүй байвал ирэх есдүгээр сарын 1-нд хүүхэд багачууд хичээлдээ шамдана. Хичээлийн бэлтгэл хийхэд эцэг эхчүүдийн өдгөө авч байгаа цалин хаанаа ч хүрэлцэхгүй. Одоогийн байдлаар цар тахлын дэгдэлт тэгтлээ буурахгүй байна, нийгмийн бүхий л салбарт хумигдмал байдал бий болчихсон. Өнгөрөгч хоёр жилийн турш хөл хорио гэх мэтээр бизнес эрхлэгчдийн хувьд хаалттай байв. Энэ мэт олон шалтгаалах зүйлээс үүдэн Монгол Улсын төр, түмэн айсуй намар хүндхэн сорилттой тулгарна. Ямар ч сорилт тулгарсан юу юуны өмнө цалин нэмэх арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.34) 2021 оны 08 сарын 03

Хүн өөрөө амьдралаа авч явах зах зээлийн гол хуулийг дагахаас өөр гарцгүй, зууны 99 хувь өөрөөс. Засаг руу амаа ангайх нь шийдэл биш, оюун ухаан, гар хөлийг чинь засаг хүлээгүй биз дээ, Тэр тусмаа цар тахлын үед шүү. Ажил албагүй, өрх толгойлсон эмэгтэй хүртэл яаж тэмцэж амьдарч байгааг харж байна, бахтай

1  |  0
зочин(103.26.194.218) 2021 оны 08 сарын 03

төрийн алдаатай бодлогоос болж, мөнгөний ханш унж ажил олгогчид ачааг нь үүрсээр байх уу?

0  |  1
Сануулга(202.126.90.140) 2021 оны 08 сарын 03

шатхууний үнийн асуудал ЗГ -ын зохицуулах асуудал. Шатхуун импортлогчдын асуудал огт биш. Учир нь бүх бараа бүтээгдэхүүний үнийн хамааралтай иргэдийн амьдрал, төгрөгийн ханшинд шууд нөлөөлдөг. Дэлхийн жишиг, зах зээл гэж ярих нь утгагүй. Тэгвэл цалин тэтгэвэрээ адилхан ярь. Ер нь зах зээлийн чөлөөт үнэ гэдэг ойлголтоос хүн төрөлхитөн салах цаг болсон.

0  |  0
Иргэн(103.10.23.187) 2021 оны 08 сарын 03

Үнэ зохицуулж чадаагүй засгийн газар огцор үнэ буурхаар буудаг зохицуулалт нэхэж бна

0  |  1
иргэн(59.153.112.20) 2021 оны 08 сарын 03

Бүх хүн машин унахаа зогсооё.

2  |  0
z(202.21.108.8) 2021 оны 08 сарын 03

ua hiisen ej abah uam be\n

1  |  0
Зангараг(202.179.26.73) 2021 оны 08 сарын 03

Цалинг 2 дахин, харин тэтгэвэрийг 3 дахин нэмэх хэрэгтэй.

0  |  3
Зочин(202.179.26.45) 2021 оны 08 сарын 03

төр барьж байгаа дарга нар цалин нэмчихнээ чадах юм чинь

2  |  0
өлзийсайхан(66.181.181.82) 2021 оны 08 сарын 03

ьп\nзадолдвпю

0  |  0
Top