SOS: Дахин нэг эмэгтэй хүчирхийллийн улмаас амь насаа алдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

-2020 ОНД 20 ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДСАН-

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь нас санаатайгаар хохироосон этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд “Нөхөртөө зодуулсан эмэгтэй, хөдлөхгүй, амьсгалахгүй байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус хороонд оршин суух хаягтай 36 настай эмэгтэйг нөхөр нь зодож, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Талийгаач эмэгтэй нас барах өдрөө эмнэлэгт хэвтэх гэж байсан гэх ба өмнө нь хэд хэдэн удаа хүчирхийлэлд өртөж байсан тухай гэрчүүд мэдүүлсэн байна.

Түүнчлэн тухайн гэр бүлд архинаас үүдэлтэй хэрүүл маргаан байнга гардаг байсан талаар ярьжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач нь нөхрийн хамтаар сүүлийн хоёр хоног архи уусан гэх бөгөөд согтуурсан үедээ маргалдаж, ийнхүү амь насаа алдсан ажээ. Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь ноднингийн мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин өнгөрөгч онд  гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт бий.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог өвөрмөц шинж бүхий үйл явц юм. Нөгөө талаас нийтийг хамарсан цар тахал дэгдсэн энэ цаг үед олон нийтийн дунд бухимдал стрессийн түвшин нэмэгдсэний улмаас гэр бүлийн хүчирхийлэл өсөх зүй тогтол манай улсад ч мөн илэрч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын статистикийн тойм мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.58) 2021 оны 09 сарын 01

manai Mongol ulcad ger buliin huchirhiilel ocood baigaa shaltgaan ni cetgel vanaanii gegeerel muu baigaagaac uund hun bur ger buliin talaar taaruu oilgolttoi baidag iim baidald hurch bn torooc ger buliin tal deer ontsgoi anhaarah ectoi Manahnii neg buruu oilgolt baidag ter ni naiz nohod ger buleec iluu chuhal gej uzdeg uuchlaarai harin ger hamgiin chuhal gedgiig oilgo tegj baij ulc orond zov itged rolovshino harin naiz hohdgui bai gecen ug bish shuu zov cain nohdoo oloh ni chuhal

0  |  0
ХАРАА АРХИ НЬ (202.126.88.155) 2021 оны 08 сарын 31

ЭВИЙ МИНИЙ ЭРХЭМ ЖУРМЫН АНД ЭРЭЛХЭГ ХОЁР АРХИЧИН ИЙНХҮҮ НЭГ НЬ БҮҮР ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬЖ ГӨНӨӨХ НЬ ШОРОН ШААЛАА ЗА ЯАХ ВЭ? ЗАЛУУХАН АРХИЧДЫН ХАЛАА ТОЛГОЙГОО АНДИЙЛГӨЖ ӨСӨН ДЭВЖИЖ БАЙГАА ХОРВОО ШҮҮ АЛААД БАЙХДАА ЯАДЫН АМЬД БАЙЖ МАНИЙГАА УУЖ ИДЭЖ УНТАЖ ХЭВТЭЖ БӨӨЛЖИЖИ ЯВАХ ЁСТОЙ БАЙЛАА ХОРЖИЙЛОО ГЭХДЭЭ ЕР НЬ ХАМУУДАА ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ ХЭДЭН ДАВАРЦАН ГАРУУДЫГ ТУГДАЙЛГАНА БАЙГАА

0  |  0
иргэн(202.179.24.67) 2021 оны 08 сарын 31

цаазын хуулиа сэргээ

0  |  0
unshigch(139.5.218.18) 2021 оны 08 сарын 31

uheh hi uhej l baigtawilan ysooroo boljee

0  |  0
Зочин(139.5.217.184) 2021 оны 08 сарын 31

Хууль чангалаад нэмэр болдоггүй юм бол хүмүүсийн оюун ухаанд нь юм хийгээч. Ажиглаж байхад зарим эмэгтэйчүүд ч гэсэн их давруу,нөхрөө хүндэлдэггүй ,үр хүүхдээ тоодоггүй нүдийг боож байгаад суулгасан аятай голомхой дээрэлхүү халамжгүй байдаг.Бас амьдралын төлөө зүтгэж байгаа эхнэрийнхээ араар суусан ажил олж хийж чаддаггүй бас ажил голомхой архи тамхины мөнгө нэхдэг ,худлаа ярьдаг хөгийн эрчүүд байх юм.

0  |  0
зочин(49.0.130.24) 2021 оны 08 сарын 31

Яагаад эхнэр нөхөр 2 ,2уулаа зэрэгцээд архи уугаад байдаг юм бэ дээ.Манай эмэгтэйчүүд бас их учир дутагдал байнаа...

2  |  0
zochin(67.84.51.38) 2021 оны 08 сарын 31

emegteichuud mine dee ta nar mine uursduu arhi bitgii uugaach dee Suuliin uyed emegteichuud arhi ih uudag bolchood hamtarch uutsgaagaad tendees hani ijlee olj avaad iim baidald hurehed huvi nemree oruulaad baigaa yum bish bgaadaa Arhidaj baigaad olj avsan hani ijil bol arhichin l bgaa sh dee Deerees ni uuruu hamt arhidsan bol uuruu bas arhichin Ingeed 2 arhichin niilcheed bgaa yum bish bgaadaa gej bodogdoh yum\n

2  |  0
Нас туулсан ахмад. (202.9.46.55) 2021 оны 08 сарын 26

Хүмүүс минь завгүй байцгаая. Завтай хүн дандаа буруу зүгрүү л алхдаг. Ажил олдодгүй бол гэр хашаагаа цэвэрлээч . Аливаа ажлыг , цалинг бүү гол. ХАМГИЙН ИХЭЭР ХҮНИЙГ ЭВДДЭГ ЗҮЙЛ ЗАВТАЙ БАЙХ , МУУТАЙ НӨХӨРЛӨХ , ӨӨРИЙГӨӨ ХЯНАДАГГҮЙ БАЙДАЛ ЮМ ШҮҮ.

1  |  0
анти(192.82.89.18) 2021 оны 08 сарын 25

шаг нэртэй хорт архи их өндөрт гарна.тэгсэн ээс үйлдврийн нэртэй хороо гаргаж байсан нь дээр.бага шиг л хортой байгаасай гэж залбир

0  |  0
ZALUU(109.183.244.156) 2021 оны 08 сарын 25

mongold amid hun uldeh uu inez odort uheed baih ym

0  |  0
Зочин(202.9.47.31) 2021 оны 08 сарын 25

Эрчүүд бас хүчирхийлэлд өртөг шдээ.

1  |  0
zochin(202.179.26.223) 2021 оны 08 сарын 25

chuchirchiilrgech nar er diildechguinee !!!, yaaj oorsdiigoo chamgaalach be???

0  |  0
zochin(202.70.34.70) 2021 оны 08 сарын 25

Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэх боллоо. Үндсэн нэг шалтгаан нь архи. Иймд цар тахлын үед өндөр градустай архийг хориглож болдоггүй юм уу? Архины бизнес нь хүний амьнаас илүү болчихоод байгаа юм уу ?

2  |  1
аээ(192.82.75.202) 2021 оны 08 сарын 25

аль аль нь архинаас хамааралтай хүмүүс байна

1  |  0
Занга(202.179.24.234) 2021 оны 08 сарын 25

Хүчирхийлэл үйлдэгч алуурчныг яах гэж байна. Ноднин тэгсэн ингэсэн гэж тоо дурьдах хэрэггүй алуурчныг яах гэж байнаа ажлаа олигтойхон хий новшнууд аа.

1  |  1
Top